2024-01-12

One Piece Film Red-ийн нэг сарын хамгийн сүүлийн үеийн үзүүлбэр дөрөв дэх амралтын өдрөөрөө 3-р байрнаас 6-р байр хүртэл буурсан байна. Баасан гарагаас ням гараг хүртэл 69,893,120 иен (ойролцоогоор 360,600 доллар) олсон байна. 2022 оны 8-р сарын 6-наас 1-р сарын 29-ний хооронд анхны үзүүлбэрээ нэмбэл уг кино нийтдээ 20,265,362,790 иен (ойролцоогоор 133 сая доллар) олсон байна. Энэ нь одоо "Гүнж Мононокэ"-ийг гүйцэж, Японы бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны 7-р (инфляцийг тооцоолоогүй) мөн Японы хамгийн өндөр орлоготой анимэ киноны 4-р байранд бичигдэж байна. 10-р сарын 20-нд нээлтээ хийсэн. Эхний амралтын өдрөөр 1-р байрт шалгарсан бөгөөд эхний гурван өдрийн дотор 122,000 тасалбар борлуулж, 159,197,710 иен (1.06 сая ам. доллар) олсон байна. Энэ кино нь зарагдсан тасалбарын тоо болон кассаас олсон иений хувьд ч франчайзын хамгийн өндөр борлуулалттай, хамгийн их орлого олсон кино анги болсон юм. Тус кино 2022 онд олсон иен болон борлуулсан тасалбараараа Японы "Box Office"-ыг тэргүүлжээ.

Source : animenewsnetwork and translated by batjargal